Nokia 5000 - Тээврийн хэрэгсэл

background image

Тээврийн хэрэгсэл

RF дохио моторт тээврийн хэрэгслийн буруу суурилуулсан буюу хангалтгүй

хамгаалалттай электрон систем, тухайлбал электрон шатахуун шахах систем,

шарвалтын эсрэг (цоожлогдохын эсрэг) электрон тоормозны систем, хурд хянах

электрон систем, хийтэй уутны систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл

авъя гэвэл тээврийн хэрэгсэл буюу нэмэлт тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгч

буюу түүний төлөөлөгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг

зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Суурилуулах болон үйлчилгээний ажлыг

дутагдалтай хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн төхөөрөмжийн

баталгааг хүчингүй болгож болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх

төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол

шалга. Төхөөрөмж, түүний эд анги, нэмэлт хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн,

хий, бусад тэсрэх материал хадгалах буюу авч явж болохгүй. Хийтэй уут бүхий

тээврийн хэрэгслийн тухайд хийтэй уут нь их хүчээр хийлэгддэгийг санаарай.

Хийтэй уутны дээр буюу хийтэй уут хийлэгдэх хэсэгт ямар нэгэн объект тухайлбал

суурилуулсан буюу зөөврийн утасгүй төхөөрөмж байрлуулж болохгүй. Тээврийн

хэрэгсэл доторхи утасгүй төхөөрөмжийг буруу суурилуулсан үед хийтэй уут

хийлэгдвэл ноцтой гэмтэл учирч болно.
Нисэх онгоцоор нисч байхдаа төхөөрөмжөө хэрэглэхийг хориглоно. Нисэх

онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле

төхөөрөмж хэрэглэвэл нисэх онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд утасгүй

утасны сүлжээнд нөлөөлж болно. Ингэх нь мөн хууль зөрчсөн хэрэг байж болно.